Фото мэдээ

11 чингэлэг ашиглан мөрөөдлийн байшингаа бүтээжээ

Мэдээж хүн бүрийн мөрөөдлийн байшин өөр. Зарим нь тохь тухтай жижиг байшинд дуртай байхад зарим нь аварга том ордон, харшийг хүснэ. Тэгвэл дизайнер Уилл Бро өөрийн мөрөөдлийн байшингаа усан онгоцны 11 чингэлэг ашиглан бүтээжээ.

АНУ-ын Хьюстон хотын МакГовен гудамжинд байрлах энэхүү байшин нь 230 метр квадрат талбайтай юм. Тэрээр уг гурван давхар байшингаа бүтээхийг 2000 оноос хүсэж байсан ба 2011 оноос барьж эхэлсэн аж.

Түүнээс яагаад усан онгоцны чингэлэг ашиглах болсныг асуухад “Усан онгоцны чингэлэг нь маш бат бөх. Үүнийг гал, хар салхинд тэсвэртэй хийдгээс гадна маш удаан хугацааны эдэлгээтэй” гэсэн байна.

Эх сурвалж: BoredPanda

 

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close