Зөвлөгөө

Хөл рүү дагаж өвдөх нь ямар шалтгаантай вэ?

Гуя, шилбэ болон хөлийн тавхай руу чилж бадайрах, булчин чангарах, шөрмөс татах, хатгаж өвдөх зэрэг нь доорхи шалтгааны улмаас үүсч болно:

• Нурууны сүүлийн нугалмуудад суулт өгч хөлийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн судас шахагдах
• Аарцаг ясны гажилт үүсч зөрүү орсноор 2 хөлөнд ирэх жингийн ялгаа үүсэх /гутлын өсгий элэгдэх, хөлөө чирэх, өмдний шуумаг дээр, доор болох зэрэг шинжүүдээр хөлөнд зөрүү орсноо мэдэж болно/


Манай эмчилгээ нь чангарсан булчин шөрмөсийг суллаж, мэдрэлийн судсыг чөлөөлж, хүндэрч даамжирхаас нь өмнө засаж өгдөг давуу талтай. Иймэрхүү үед хүмүүс өвчин намдаах эм тариа хэрэглэснээр өнгөцхөн өвдөлтийг намдааж цаад өвчинийг хүндрүүлэх нөхцлийг бий болгодог. Өвчнийг оношлуулж эмчлүүлэхгүй удаан хугацаанд явснаар өвдөлт даамжирч доод мөч мэдээгүй болох хүртэл хүндрэл үүсч болзошгүй тул дээрхи шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүулэхийг зөвлөж байна.

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close