Зөвлөгөө

Хөхний даруулга хэрэглэхээ болиход гахар 9 эерэг зүйлс

№1 Хөхний доор дахиж хөлрөхгүй
Халуун өдрүүдэд хөхний даруулга зүүж явах нь эмэгтэйчүүдэд нэг том асуудал гэнэ. Учир нь хар халуунд хөхний доод хэсгээр хөлөрч эвгүй мэдрэмж төрдөг гэнэ. Тиймээс хамгийн эхний гарах эерэг өөрчлөлт бол хөхний доор хөлрөлт үүсэхгүй. Мөн энэ хөлрөлт нь хөхний өвчин үүсгэх шалтгаануудын нэг юм.

№2 Арьсыг эмчилнэ
Хөхний даруулга нь төрөл бүрийн материал хийгдэж хөлөргөх үед арьс бохирдож цээж тойроод жижиг зүйлс арьсан дээр гарах нь олон байдаг. Тиймээс хөхний даруулга зүүхээ болих үед элдэв зүйлс арьсан дээр гарах нь буурч эргээд гоё болж эхэлдэг.

№3 Бие организмд сайн
Хэдий цээж хэсгийг гоё сайхан харагдуулдаг ч шинжлэх ухааны талаас бол биеийн төв цээж хэсэг буюу хөхийг хүчээр татаж хүндийн хүчний тэнцвэрт байдлыг алдагдуулж болохгүй гэнэ. Учир нь ингэж хүчээр дээш нь өргөж өгөх үед цээж хэсгийн бие махбодь, сэтгэлзүй болон биеийн анатомд шууд сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ.

№4 Хүчтэй цээжтэй болно
Хиймэл дэмжлэгээс ангид буюу хөхний даруулгагүй үед хөх нь өөрийн булчингийн эд эсээ хөгжүүлж илүү сайн болгож чаддаг гэнэ. Нэг ёсондоо хөх өөрөөрөө л байх ёстой бөгөөд ямар нэгэн зүйл ашиглаж цээжээ гоё харагдуулах шаардлагагүй гэсэн үг юм.

№5 Мөнгийг чинь хэмнэнэ
Мэдээж хөхний даруулга ашигладаг бүсгүйчүүд хааяа худалдаж авч л байгаа шүү дээ. Тиймээс ч дээрх олон эерэг зүйлсээс гадна санхүү талаасаа таны мөнгийг хэмнэнэ шүү дээ.

№6 Эдгээр судлуудын хэсгийг суллаж өгнө
Хөхний даруулганы бие барьж байгаа резин болон бусад материал нь хүний биеийн цээж хэсэгт их хэмжээний ачаалал үүсгэдэг бөгөөд энэ нь сэтгэл санаа тогтворгүй болоход шууд холбоотой байдаг. Тийм ч учраас хэрэв та хөхний даруулга зүүхээ больвол танд маш олон эерэг нөлөө үзүүлнэ.

№7 Таныг бүхэл өдрийн турш тухтай байлгана
Өдөржин завгүй ажилтай байж байгаад гэртээ ирээд хөхний даруулгаа тайлах үед бүсгүйчүүд минь маш сайхан болдог гэдэг. Хэрэв бүхэл өдөржин хөхний даруулгагүй явбал та үнэхээр ямарч дарамтгүй сайхан тухтай байх болно шүү дээ.

№8 Цээжний тойргыг эрүүлжүүлнэ
Хөхний даруулга зүүхээ больсноор таны цээжний тойрог эрүүлжиж бусад өвчин тусах магадлалыг бууруулдаг. Мөн цээжний эргэн тойронд тунгалгийн эргэлтийг хязгаарлаж тогтмол болгодог. Лимф нь бидний биед чухал үүрэг гүйцэтгэдэг тул нян, хэвийн бус эсүүд болон бусад муу зүйлсийг зайлуулдаг. Тиймээс үүнийг арилгах нь тунгалгийн эргэлтийг өдөөж, булчингийн эдийг хангаж, арьсны бат бөх байдлыг хангахад тусална. Тиймээс биш бүх төрлийн хөхний даруулга хортой гэсэн үг биш юм шүү. Харин хэр давтамжтай зүүх вэ гэдэг л асуудал юм.

№9 Адал явдалтай
Хөхний даруулга өмсөлгүй гадуур явах нь танд шинээр төрж буй мэт л мэдрэмж өгнө. Хэрэв та адал явдал шинэ зүйлд дуртай бол хэсэг хугацаанд хөхний даруулгагүй явж үзээрэй. Танд шинээр төрж байгаа мэт л мэдрэмж төрөх болно шүү.

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close