Фото мэдээ

Монголын бодибилдингийн эмэгтэй тамирчид Ази тивийн аваргад Монголынхоо нэрийг өндөрт өргөлөө (10 Фото)

2019 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-ны хооронд Индонез Улсын Батам хотод Бодибилдинг фитнессийн 53 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Энэ удаагийн ААШТэмцээн нь Азийн Бодибилдинг Фитнессийн Холбооны түүхт 60 жилийн ойн нэрэмжит байснаараа онцлог ач холбогдолтой юм.

Тус тэмцээнд Азийн 28 орны 317 тамирчин нийт 52 төрөлд өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Манай Монгол Улсаас Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны Дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, ЕНБДарга С.Одбаатар, МУГТамирчин Г.Угалзцэцэг нараар ахлуулсан 7 тамирчин ААШТ-нд амжилттай оролцлоо.

Тэмцээний
-Эмэгтэй Модель -170см ангилалд
Н.Ануужин Мөнгөн медаль,

-Эмэгтэй Атлетик +40 насны ангилалд Х.Далайжаргал Мөнгөн медаль,

-Эмэгтэй Модель +40 насны ангилалд З.Оюун-Ундрах Мөнгөн медаль,

-Эмэгтэй Атлетик -165см ангилалд Х.Далайжаргал Хүрэл медаль,

-Эмэгтэй Атлетик +40 насны ангилалд З.Ариунаа Хүрэл медаль,

-Эмэгтэй Модель +170см ангилалд Т.Анжела Хүрэл медаль,

-Бодибилдингийн Мастер +50 насны ангилалд С.Дуламрагчаа Хүрэл медаль,

-Пара Бодибилдинг төрөлд М.Гантулга шагналт байранд шалгарсан бахдам сайхан амжилт үзүүллээ.

Бодибилдингийн Үнэмлэхүй Аваргаар Энэтхэг улсын тамирчин Chitharesh Kongarampilly Natesan шалгарлаа.

Тэмцээний Эмэгтэй багийн дүнгээр:
1-р байранд Вьетнам,
2-р байранд Тайланд,
3-р байранд Мьянмар улсын баг шалгарсан бол

Эрэгтэй багийн дүнгээр:
1-р байранд Тайланд,
2-р байранд Энэтхэг,
3-р байранд Хятад улсын баг тус тус шалгарлаа.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэр тѳрийг ѳндѳрт ѳргѳсѳн нийт тамирчиддаа баяр хүргэж улам их амжилтыг хүсье.

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close