Bultsgar

АНУ-ын шүүх 30 настай залууг эцэг эхийнх нь гэрээс албадан явуулах шийдвэр гаргажээ

Нью Йорк мужийн шүүхээс өчигдөр 30 настай залууг эцэг эхийнхээ гэрээс бүрмөсөн явах ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ.

Майкл Ротондо гэгч энэ залуу найман жилийн өмнө ажилгүй болж, эцэг эхийнхээ Сиракюзийн ойролцоо Камиллус дахь гэрт ирж тэднээр тэжээлгэн амьдрах болсон байна. Эцэг эх болох Кристина болон Марк Ротондо нар сүүлийн хэдэн сарын хугацаанд хүүгээ явуулах гэж оролдоод бүтээгүй тул шүүхэд хандсан нь энэ ажээ.

Майклын эцэг эх

Тэд эхлээд хоёрдугаар сарын 2-нд хүүдээ нүүхийг шаардсан захидал бичсэн байна.

Уг захидалд “Майкл, ээжтэй чинь ярилцсаны дараа бид чамайг энэ гэрээс даруй явах ёстой гэсэн шийдвэрт хүрлээ. Чамд 14 хоногийн хугацаа байна. Чамайг эргэж ирэхийг зөвшөөрөхгүй. Бид шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд бүх арга хэмжээг авах болно” гэжээ.

Үүний дараа Майкл хоёр дахь захидлыг хүлээн авсан байна. Үүнд “Майкл Жозеф Ротондо, чамайг хөөж байгааг мэдэгдэж байна” гэжээ.

Ингээд үр дүнд хүрээгүй тул эцэг эх нь хүүдээ мөнгө төлж, хэрхэн амьдрах талаар зөвлөсөн гурав дахь захидлаа хоёрдугаар сарын 18-нд бичсэн байна.

Тэд хүүдээ $1,100 бэлнээр төлж, амьдрах байраа олохыг гуйжээ.

Мөн өөрийн орон гэрээ олоход нь туслахаа амлаж, зарим хэрэггүй өмч хөрөнгөө зарж мөнгөтэй болох, ажил олж хийхийг зөвлөсөн байна.

“Ажлын туршлагагүй чам шиг хүнд ч таарах ажил байгаа. Ямар нэг ажил олж хий!” гэж ноён, хатагтай Ротондо нар зөвлөжээ.

Эцэст нь тэд мужийн шүүхэд хандаж, хүүгийнхээ бие даасан амьдралыг эхлүүлэхээр шийдсэн байна.

Шүүхэд мэдүүлэхдээ Майкл өөрийгөө захидал авснаас хойш 6 сарын хугацаанд амьдрах эрхтэй гэж маргасан ч шүүгч түүнийг нь хүлээж аваагүй гэнэ.

Одоо Майкл хууль хүчний шахалтаар төрсөн гэрээ орхиж, бие даасан амьдралд шилжихээр болж байна.

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close