Дэлхий

“Avengers: Endgame” ТЭРБУМ ДОЛЛАРЫН НЭЭЛТ

Марвелын супер баатруудын ялгуусан түүхийн төгсгөлийн бүлэг “Avengers: Endgame” нээлтийн долоо хоногтоо 1,2 тэрбум долларын орлого олж, дээд амжилт тогтоолоо. Тэрбум долларын босгыг таван өдрийн дотор давсан нь тус киноны өмнөх анги “Avengers: Infinity War”-ийн амжилтыг 6 өдрөөр ахиулсан гэсэн үг юм.

“Endgame” Хойд Америкийн зах зээлээс 350 сая долларын орлого олж, бокс оффисийг итгэл төгс тэргүүлсэн юм. Олон улсад тэд үүнээс ч илүү амжилтыг үзүүлж, нийт 859 сая долларыг цуглуулж, Их Британи, Хятад зэрэг чухал зах зээлүүдэд түүхэн рекорд тогтоосон байна. Зөвхөн Хятадын зах зээлээс 330 сая долларын борлуулалт хийсэн нь өмнө нь ямар ч киноны үзүүлж байгаагүй амжилт болжээ.

2008 онд “Iron Man”-ээр эхэлсэн Avengers-ийн түүх нийт 22 киногоороо 19 тэрбум долларын борлуулалт хийжээ. Зөвхөн “Avengers”-ийн дөрвөн анги дангаараа 6,2 тэрбум долларыг Disney-д авчирсан байна. Сонирхуулахад Disney Marvel-ийг 2009 онд 4 тэрбум доллараар худалдаж авч байсан билээ.

Урьдчилсан үзвэрийн, нээлтийн өдрийн рекордуудыг мөн эвдсэн Avengers-ийн киноны эрэлт хэт өндөр байсан учраас зарим кино театрууд 96 цагийн турш тасралтгүйгээр ажиллаж, үзэгчид өглөө үүрээр ч кино үзэхээр ирж байсан гэнэ.

Бокс оффисийн 2-р байрт өөр нэг Марвелын кино “Captain Marvel” ердөө 8,1 сая долларын орлогоор бичигдсэн бол өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “The Curse of La Llorona” 3-р байрт жагсчээ.

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close