Технологийн хурдацтай хөгжил нь асар их ажлыг хөнгөвчилж байгаа нь бидний эргэн тойронд өдөр тутам тохиолдож байгаа билээ. Хамгийн том жишээнээс дурьдвал дээр үед барилгын зургийг зурахдаа асар том зайнд инженэрүүд гараараа зурдаг байсан бөгөөд маш нарийн тооцоололтой хийх шаардлагатай байсан учир маш олон цагийг зарцуулдаг байсан гэнэ. Харин 1982 онд анх удаа тус програм танилцуулагдаж эхэлснээс хойш дэлхийн барилгын хөгжилд маш том нээлт болсон төдийгүй асар их ажлыг хөнгөвчилж чанартай тооцоолол алдагдлыг бууруулж чадсанаар шинэ үе эхэлсэн гэж үздэг гэнэ.