Эрүүл мэнд

Таны булчингийн МАССыг НЭМЭХэд туслах 15 хүнс

Хэдийгээр зарим нь жингээ хасах гэж хичээдэг ч зарим хүнд массаа нэмэхэд хэцүү байдаг. Жингээ хасах гэж байгаа хүмүүс мэдээж хооллолтоо багасгаж эрүүл хооллодог бол харин жингээ нэмэх гэж буй хүмүүс юу идвэл тустай талаар бэлтгэлээ.

Сүү

Сүү нь уураг, нүүрс, өөх тос, кальци, бусад витамин, казеин, шар сүүний уургуудаар дүүрэн байдаг. Тиймээс масс нэмхийг хүсч байвал хоолтойгоо хамт 1-2 аяга сүү ууж байгаарай.

Смүүти

Смүүти нь маш олон зүйлээр төрөлжүүлж болох ба орцоосоо хамааран жин хасах, нэмэхэд туслах болно. Гадуур худалдаалагддаг смүүти нь ихэвчлэн элсэн чихэр багатай, шим тэжээлгүй байдаг. Тиймээс та гэртээ өөрт тохирсон смүүтийг өөрөө бэлтгэж уух нь илүү эрүүл бас калори ихтэй байдаг.

Авокадо 

Авокадо нь эрүүл массны хаан юм. Энэ нь тэжээллэг чанартай бөгөөд эрүүл мэндэд асар их ашиг тустай байдаг. Маш их хэмжээний калори агуулдаггүй боловч жингээ нэмэгдүүлэхийн тулд хэрэглэх хамгийн сайн хоол хүнсний нэг яалт ч үгүй мөн юм.

Мах 

Маханд булчин нэмэхэд хэрэгтэй бүх зүйл байдаг. Нэгдүгээрт энэ нь лейкин, креатин, булчингийн уураг өдөөх тэжээл, шинэ булчингийн эдийг бий болгох шим тэжээл агуулдаг. Хоёрдугаарт, энэ нь жин нэмэхэд тустай уураг, өөх тосыг агуулдаг.

Хатаасан гахайн мах 

Шар буурцагны шош

Шар буурцагны шош нь K витамин, төмөр, фосфорын эх үүсвэр юм. Үүний тусламжтай цус төлжүүлж булчинд цусаар хүчилтөрөгчийг дамжуулдаг. Нэг аяга чанасан шар буурцагны шошонд 298 илчлэг, 29 грамм уураг, 17 грамм калори, 15 грамм өөх тос агуулдаг. Нэмж хэлэхэд, шар буурцаг нь маш сайн антиоксидант бөгөөд дасгал хийсний дараа сэргээхэд тусалдаг.

Дүпү

Дүпүг цагаан хоолтон хүмүүс махны оронд идэх нь их байдаг. Энэ нь булчингийн функцэд шаардлагатай уураг, лейкин, кальцийн эх үүсвэр юм. Үнэн хэрэгтээ, энэ нь хамгийн сайн ургамлын гаралтай уурагуудын нэг юм.

Салмон болон тослог ихтэй загасны мах 

Өндөр чанартай уураг, эрүүл өөх тосны нэг гайхалтай эх үүсвэр нь тослог загас юм. Салмон, туна загас зэрэг нь зөвхөн булчинтай болоход тусалдаг төдийгүй омега-3 тосны хүчлийн агууламжаас бие махбод их хэмжээний ашиг тусыг хүртдэг. Бүтэн хоолонд зориулж цагаан будаа, хүнсний ногоо зэргийг хослуулан хэрэглэ.

Сүши

Хэрэв та хоолны дэглэмд илүү их уураг нэмэхийг хүсч байгаа боловч хэтэрхий олон тооны өөх тосны агууламжтай хүнс хэрэглэж байвал сүши хамгийн сайн сонголт! Энэ нь маш бага хэмжээний өөх тос агуулдаг ч 100 граммд нь 15 грамм уураг байдаг.

Өндөг 

Өндөг нь өндөр чанартай уураг, эрүүл өөх тосыг агуулдаг. Өндөгний бүх чухал, ач тустай элемент нь шарандаа байдаг.

Бор будаа 

Бор будаа нь бүхэлдээ үр тариа бөгөөд цагаан будаатай харьцуулахад витамин, эрдэс бодис ихээр агуулдаг. Бор будаа нь их хэмжээний калори, бага хэмжээний өөх тос өгч чадна.

Шош, вандуй 

Уургаар баялаг, өөх тос багатай, хямд өртөгтэй өргөнөр хэрэглэх боломжтой байдаг. Эдгээрт агуулагдах олон төрлийн витамин, магни, төмөр зэрэг нь өндөр байдаг.

Хатаасан жимс 

Хан боргоцой, интоор, алим зэрэг хатаасан жимс нь бичил кальци, антиоксидант, шилэн эс агуулсан өндөр илчлэгтэй хөнгөн зууш юм. Уураг болон тарагандаа хатаасан жимс нэмж хэрэглээрэй.

Хар шоколад

Хар шоколадны 70% нь какаоны агуулга бүхий өндөр чанартай бидний эрүүл мэндэд тустай антиоксидантын агуу эх үүсвэр юм. Мөн хар шоколад нь маш их хэмжээгээр илчлэгийг өгчя чаддаг.

Самар

Самрын цөцгийн тос нь жингээ нэмэх гэсэн хүн бүрт төгс тохирох бүтээгдэхүүн юм. Бүйлс шиг самар нь калори, уураг, эрүүл өөх тосоор дүүрэн байдаг.

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close